Skip links

ЦУУТАЙ АЛУУРЧИН ЖЕФФРИ ДАМЕР ГЭГЧ ХЭН БЭ?

Dahmer-Monster: The Jeffrey Dahmer story нь саяхан буюу 2022 оны 9 сарын 21ний өдөр нээлтээ хийн дэлхийг шуугиулж байна. Тус кино нь netflix дээрх хамгийн их үзэлттэй англи хэл дээрх цувралын 2т маш богино хугацаанд орж чадсан нь тус алуурчныг ямар их алдаршсан нь харагдаж байна. Тус цувралын найруулагч, зохиолч, продюсерийн үүргийг голчлон Райн Мюрфи (Ryan Murphy), Иан Бреннан (Ian Brennan) нар гүйцэтгэсэн байдаг. Риан Мюрфиг та бүгд Америкийн аймшигт түүхүүд цувралаар нь сайн мэдэх бизээ. Тус цувралыг үзээгүй хүмүүс байж магадгүй учир цувралын талаар товч дурдая. Жеффри Дамер гэх цуврал алуурчин 1978 болоод 1987 оноос 1991 оны хооронд хэрхэн аллагаа үйлдсэн болон түүний амьдралын талаар өгүүлээд зогсохгүй, үзэгчид та бүхэнд яагаад энэ бүхэн болоход хүрэв гэх бодлыг төрүүлэхүйц цуврал юм. 

Гол дүрд нь Evan Peters хэмээх жүжигчин тоглосон бөгөөд өмнө нь Америкийн аймшигт түүхүүд цувралд мөн адил дүр бүтээж байжээ. Тус цуврал нь гарсан эхний долоо хоногтоо Netflix-н топ 10 жагсаалтын нэгт жагссан байна. Кино шүүмжлэгчид киноны үйл явдал өрнөлөөс илүүтэйгээр гол дүрийн жүжигчин Эван Петерсийн жүжиглэлтийг ихээхэн сайшаасан юм. 

Эван Петерс хэмээх энэхүү авьяаслаг жүжигчин нь 1987 оны 1 сарын 20ны өдөр мэндэлжээ. Тэрээр америкийн аймшигт түүхүүд цувралаас гадна олон олон кино, цувралд дүр бүтээснээс дурдвал 2014-2019 оны хооронд гарч байсан X-men-ний цувралууд, WandaVision, The Office нар юм. Тэрээр католик шашны сургуульд суралцаж байсан ба амьдарч байсан газраасаа нүүн, өөр сургуульд суралцах болсон. Тэгээд тэрээр жүжгийн дугуйланд явдаг болсон. Түүний ээж нь 15 настайгаас нь эхлэн жүжигчин болооч хэмээн ятгаж эхэлсэн. 

Тус цуврал нь 10 сарын 3наас 9ний хооронд нийтдээ 205.33 сая цагийн үзэлттэй болж, Stranger Things-н араас жагсаж байна. 

Жүжигчин Эван Патерсон хэрхэн Жеффри Дамерын дүрд тоглосон бэ

Мэдээжийн хэрэг сэтгэцийн эмгэгтэй цуврал алуурчны дүрд тоглоно гэдэг асар их золиос хор хөнөөлтэй. Үзэгчдийг жигшил, зэвүүцэл, айдас, магтаал сайшаалыг зэрэг хүртэж чадсан жүжиглэлтийг харуулахад дан ганц зүс царай нь төстэй байх хангалтгүй.

Асуудалтай өсвөр насны хүү Тэйт Лангдоноос шашны удирдагч Кай Андерсон гээд янз бүрийн сэтгэлзүйн асуудалтай дүр бүтээж явсан Америкийн аймшгийн түүх цувралын од Эван Петерс. Хэдийгээр Америкийн аймшигт түүхүүд дээр бүтээсэн дүрүүд нь мөн л адил эвгүй жигшим байсан ч Дамер бол нэг дүгээрт жагсах хамгийн аймшигтай хэцүү нь ойлгомжтой байсан биз. Америкийн Аймшигт түүхүүд цувралын Зочид буудал бүлэгт Жэймс Марч нь хэд хэдэн цуврал алуурчидтай оройн зоогны үдэшлэг хийж буй хэсэг дээр Дамерыг оруулсан байдаг.

Monster: The Jeffrey Dahmer Story киноны Эван Петерс цуутай цуврал алуурчны дүрийг бүтээхэд хэрхэн бэлдсэнийг мэдэцгээе. Эван Питерс алуурчны Стоун Филлипстэй хийсэн аймшигт ярилцлагыг үзсэн байдаг ба Эван бүх зүйл үнэхээр сэтгэл хөдлөм байсан гэж хэлээд скриптийг хүлээн авсныхаа дараа Райн Мюрфи рүү утасдаж, Дамер өрөвдөлтэй төөрөгдсөн мэт санагдсан гэж хэлжээ. Netflix-т өгсөн ярилцлагадаа жүжигчин Эван Петерс Жеффри Дамерт эмх замбараагүй байдал үүссэн гэж “Түүнд сэтгэл татам, чөтгөр шиг инээмсэглэл байдаггүй. Тэр ганцаараа, нөхөрсөг бус” хэмээн хэлжээ. 

Эван Петерс мөн Дамерын намтар болоод цагдаагийн тайланг уншсан. Энэ нь ч түүнд дүрдээ ороход нь том үүрэг гүйцэтгэсэн гэхэд хилсдэхгүй. 

Эван Netflix-т өгсөн ярилцлагадаа хохирогчид, ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандаж, түүхийг аль болох үнэн зөвөөр ярихыг хичээсэн гэжээ. Үнэнийг хэлэхэд, би түүний хийсэн бүх зүйлээс маш их айж байсан бөгөөд үүнд гүн орж, тэр хүний дүрд орох нь миний амьдралдаа хийх ёстой хамгийн хэцүү зүйлүүдийн нэг байсан. 

Эван хэрэв Dahmer-н дүрд жинхэнэ ёсоор нь тоглохыг хүсч байвал “үнэхээр харанхуй газар очиж, тэнд удаан хугацаагаар ганцаараа байх” хэрэгтэй гэж хэлсэн.

Эван мөн дүр бүтээхэд нь тусалсан багийнханд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд “Би тэдэнд хангалттай талархаж чадахгүй, тэдэнгүйгээр би энэ дүрд тоглох боломжгүй байсан.” хэмээжээ. 

За ингээд үргэлжлүүлээд тус цуврал алуурчны талаар ярилцацгаая. 

Америкийн цуврал алуурчин, хүчирхийлэгч Жеффри Дамер нь 1960 оны 5-р сарын 21-нд төрсөн. 1978-1991 оны хооронд Дамер 17 эрэгтэйн аминд хүрсэн ба бэлгийн хүчирхийлэл, хүний биеийг эрэмдэглэх, амь насыг нь хохироож каннибализм зэрэг гэмт хэргийг үйлдсэн цуутай цуврал алуурчин билээ.

Дамерийн хүүхэд нас нь бусад хүүхдүүдийн адил энгийн байсан ч нас ахих тусам хүйтэн хөндий, үг дуу цөөтэй болж байв. Өсвөр насандаа нийгмийн идвэх, хобби зэрэг зүйл түүнд байгаагүй бөгөөд амьтдын биеийг сэглэж, архи согтууруулах ундаа хэрэглэх болжээ. 1978 онд ахлах сургуулиа төгссөн бөгөөд гуравхан долоо хоногийн дараа 18 настай залуу анхны аллага үйлдсэн байдаг. Анхны хэргээ үйлдэж байх үед нь эцэг эх нь салж  Жеффри гэртээ ганцаараа үлдээд байжээ. Тэрээр оюун ухаанд нь ургаж байсан хар бараан бодлууд дээр ажиллах боломжийг ашигласан нь энэ байв. 19 настай Стивен Марк Хикс гэх залууг гэртээ хамт архи ууж цагийг өнгөрөөе гэж авчиран түүнийг явах гэж оролдох үед нь гарт тааралдсан гантелээр цохиж амь насыг нь хөнөөсөн. Түүний биеийн хэсгийг задлаж арын хашаандаа булсан аж. Тэрээр ярилцлага даа түүнийг өөртөөгөө хамт үлдээхийг хүссэн учираас хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Дамер тэр намраа коллежид элсэн орсон ч архинд донтсоныхоо улмаас сургуулиасаа гарч удалгүй аав нь түүнийг цэрэгт элсүүлж тэрээр 1979-1981 онд Германд байлдааны эмчээр алба хаажээ. 81 оны  хавар халагдан Охайо руу буцаж иржээ. 

Аав нь түүнийг Висконсин мужийн Вест Аллис хотод эмээгийндээ явуулахаар явуулсан. 1985 он гэхэд тэрээр ижил хүйстнүүдийн очиж цагийг өнгөрөөдөг газруудаар очиж, эрэгтэйчүүдэд уух юманд нь хар тамхи хийж хүчирхийлдэг байжээ. Тэрээр 1982, 1986 онд бусадтай зүй бусаар харьцсан хэргээр хоёр удаа баривчлагдаж байсан ч яллагдагч хүчингийн хэрэг гэж авч үзээгүй юм.

Эхний аллагаас хойш нийт 9 жилийн дараа Стивен Туоми гэх залуу түүний удаах  хохирогч болсон бөгөөд 1987 оны 9-р сард алагджээ. Дамер түүнийг баарнаас аваад зочид буудлын өрөөнд аваачиж уламжлалт аргаараа уух юманд хар тамхи хийж хүчирхийлэх санаатай дагуулж ирсэн ч өөрөө бас хэргэлсэн хар тамхиныхаа нөлөөд залууг үхтэл н зодож хөнөөсөн байдаг.

Мэдүүлгийнхээ үеэр тэрээр Туомиг үнэхээр хөнөөсөн тухай огт санахгүй байгаа гэдгээ хэлсэн юм. Үүнээс хойш 1988 онд хоёр, 1989 онд нэг, 1990 онд дөрвөн хүн амиа алдсан байна. Тэрээр эрчүүдийг эсвэл биеэ үнэлэгчид уруу татаж хар тамхи өгч хүчирхийлж, боомилон алдаг байв. Дамер хохирогчдын гэрэл зургийг авч, гавлын яс, бэлэг эрхтнийг хадгалж, тэр ч байтугай гавлын яс зэргийг биеийн хэсгийг нь өөртөө дурсгал болгон үлдээж эхэлжээ.

Энэ үеэр Дамер Амбросиа шоколадны үйлдвэрт ажиллаж байхдаа насанд хүрээгүй буюу 13 настай хүүг хар тамхинд оруулж, бэлгийн дур хүслээ хангаж байсан хэргээр баривчлагдаж таван жилийн тэнсэн харгалзах ял авч, нэг жил хоригджээ. Тэрээр хоёр сарын өмнө суллагдан 1990 оны тавдугаар сард Милуоки дахь орон сууцанд нүүж ирэв. Хэдийгээр тэнсэн харгалзах ялтай өөрийг нь хариуцаж авсан цагдаатай тогтмол уулзаж байсан ч тэр жилдээ дөрвөн хүн амины хэрэг үйлдсэн байв.

Дамер 1991 оны зун гэхэд долоо хоног бүр нэг хүний амийг хөнөөж эхэлсэн ба хохирогчдоо “зомби” болгон хувиргаж, залуухан, хүлцэнгүй бэлгийн хамтрагчийн дүрд хувирч чадна гэсэн бодолд бүр мөсөн автжээ. Тэрээр тэдний гавлын ясыг цоолж, тархинд нь давсны хүчил эсвэл буцалсан ус шахах гэх мэт олон янзын арга хэрэглэжээ. Удалгүй хөршүүд нь түүний байрнаас хачин чимээ, муухай үнэр гарч байгаа талаар гомдоллож эхлэв. Дараагийн бай болох хохирогчдоо хар тамхи хэтрүүлэн өгч дэлгүүр орохоор түүнийг гудманд үлдээдэг ч ухаан орч тэр хавийн хүмүүсээс тусламж гуйн Дамер түүнийг өөрийнхөө найз залуу гэж хэлдэг бөгөөд тэнд байсан цагдаа нар тэр хоёрыг Дамерын байрлуу хүргэж өгдөг. Киноны уг хэсэгт цагдаа нарын нэг нь түүний гэр болон тэр хоёрт хүрхээс шижгилж байгаа харагддаг бөгөөд бушуухан тэр газраас явах гэж оролддог. Энэ хэсэг нь тухайн үеийн нийгэм ямар байсны хамгийн тод жишээ юм аа.

1991 оны 7-р сарын 22-нд Дамер Трейси Эдвардсыг хуурч гэртээ оруулж,  хутга барин сүрдүүлж унтлагын өрөөнд оруулж тэмцэж байх үеэрээ Эдвардс цугтаж цагдаа дуудаж тусламж гуйдаг.

Цагдаа нар Дамерын байранд ирэхэд Эдвардс тэдэнд түүнийг хутгатай байгааг анхааруулав. Дамерыг баривчалсны дараа гэрт нь нэмэлт шалгалт хийтэл хөргөгчнөөс тасарсан толгойнууд, хохирогчдын гэрэл зургуудыг олжээ. Түүний байрнаас нийт долоон гавлын яс, хөлдөөгчнөөс хүний ​​зүрх олдсон ба шүүгээнээс нь лаа, хүний ​​гавлын яс бүхий тахилын ширээ байв. Баривчлагдсаныхаа дараа Дамер хэргээ хүлээн зөвшөөрч, эрх баригч олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан гэмт хэргийнхээ аймшигтай нарийн ширийн зүйлийг дэлгэж эхлэв.

Дамерын шүүх хурал 1992 оны 1-р сарын 30-нд эхэлсэн ба хоёр долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа шүүх түүнийг хүн амины 15 зүйл ангиар гэм буруутайд тооцож 937 жилийн хорих ял оноожээ. 

Дамер Висконсин муж улсын Портаж дахь Колумбийн засан хүмүүжүүлэхэд байхдаа хоёр удаа дайралтад өртөж эхний удаагийн дайралтанд хүзүүндээ хөнгөн шарх авсан. Гэвч 1994 оны арваннэгдүгээр сарын 28-нд шүршүүр цэвэрлэж байх үеээр нь дайрч толгой тус газраа хүнд гэмтэл авсны улмаас эмнэлэгт хүрэх замдаа нас баржээ.

Мөн тэрээр ярилцлагынхаа үеэр өөрт хадгалаж байсан гавлын ясараа тахилын ширээ засах бодолтой байсан ба тэдгээр хохирогчдыг санан дурсах зүйл хэрэгтэй байх гэж бодсон хэмээжээ.

Хүмүүсийн биений хэсгийг цуглуулах нь донтолтыг нь тэжээж байсан тухайгаа ч мөн хэлсэн юм.

Хамгийн сүүлийн хохирогч зугтаж чадаагүй бол хүн алах нь түүний өдөр тутмын хийдэг зүйл болчихсон байсан бөгөөд exorcist 3 кино нь түүнийг хүн алах Mood-д нь оруулж өгдөг байв.

Тэрээр хохирочгдынхоо гарны булчин, зүрхийг сонирхож идэж үзсэн ба тэдгээр хүмүүсийг өөрийнх нь биений нэг хэсэг болж байна гэж мэдрэхийг хүссэн аж.

Киноны тухайд бодит байдалтай дэндүү адилхан байсныг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Та бүхэн дүрснээс харьцуулсан бичлэгийг харж байна. Дүрүүдийн үг хэлж байгаа хугацаа, үйл хөдлөл зэрэг нь маш адилхан байгааг та харсан байх аа. Бодит босон үйл явдалтайгаа адилхан байсан болохоор хүмүүсийн зэвүүцлийг маш ихээр төрүүлсэн гэхэд болно. 

Гэхдээ нэгэн асуултыг та бүгдээс асуумаар байна. Хүмүүсийн ийм золгүй үхлийг ашиглан netflix компани хохирогчдын ар гэрийг бодож үзсэн үү? Нөгөөтэйгүүр, магадгүй энэ нь эмгэнэлтэй зүйлийг ашиглан мөнгө олсон хэрэг бус уу? Юуг дурсан санах гэж юунд хүндэтгэл үзүүлэх гэж дахиж Дамерын тухай кино хийх болсон юм бэ.

Хэрэв ийм аймшигт түүхийг сөхөн, кино цуврал бүтээх гэж байсан бол хохирогчдын ар гэрээс зөвшөөрөл авах нь зүй ёсны хэрэг. Гэвч Netflix компани зөвшөөрөл аваагүй бололтой. Хохирогчийн ар гэрээс “Ийм эмгэнэлтэй зүйлээр мөнгө олж байгаа нь гунигтай юм.” гэх сэтгэгдэл ирсэн бөгөөд энэ нь олон нийтийн дунд тарж нээрээ ч бид хүний зовлонгоор жаргал хийдэг хүмүүс үү гэх бодлыг төрүүлээд амжлаа. 

Үүний зэрэгцээ Жеффри Дамерийн фэндомууд газар аван эхэллээ. Энэ нь юутай холбоотой гэхээр бодит болсон гэмт хэргүүдийн талаарх ярьдаг соёл газар авсантай холбоотой юм. 

Та бүхэн цуврал алуурчдын хэрхэн сэтгэдэг талаар мэдэхийг хүсч байвал Рэй Медиа Ютүб сувгаас хүлээн авч үзээрэй. 

Орчин үеийн залуучууд бусдаас онцгойрохыг хүсдэг болсон энэ үед өөрийгөө гаж амьтан мэт харагдуулахыг хичээж буй хандлага маш их анзаарагдах болов. Та бүгд энэхүү цуврал гарсны дараагаар ТикТок, Инстаграм гэх мэт дэлхийн хүн амын түгээмэл ашигладаг платформууд дээр Дамерийг лаг хүн мэтээр суртчилсан контентууд газар авч байгааг анзаарсан л байх. Хохирогчдын ар гэрт хүнд тусах нь ойлгомжтой байхад яагаад хүмүүс үүнийг ч бодолцон үзэхгүй байгаа нь гайхмаар. Яахав хүмүүст урьдчилан сэргийлэх сэдэл өгч болох ч энэ нь өөр үр дагавар гаргаж болохыг та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэх байх оо. 

Эцэст хэлэх зүйл гэвэл ийм муу хүмүүсийг алдаршуулахаа болицгооё.

Leave a comment

Explore
Drag