Skip links

Бид ЯАГААД BET -н суртачилгаа авдаггүй вэ?

Бид ЯАГААД BET -н суртачлигаа авдаггүй вэ?

Мөрийтэй тоглоомын эрүүл мэндэд үзүүлэх аюул ноцтой түвшинд хүрчээ гэж Lancet Public Health сэтгүүлд гарсан судалгаанд дурджээ. Судалгааны багийнхан мөрийтэй тоглоомыг дэлхий даяар эрүүл мэндийн томоохон асуудал болгон авч үзэж, засгийн газруудын хяналт, зохицуулалт сул байгааг шүүмжилсэн байна.

Энэхүү судалгаагаар мөрийтэй тоглоом нь зөвхөн хувь хүн төдийгүй өрх гэр, нийгэмд санхүүгийн дарамт, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсгэж, зарим тохиолдолд амиа хорлох эрсдэл нэмэгддэг болохыг онцолсон байна. Засгийн газруудын хэрэгжүүлж буй бодлогууд ихэвчлэн хувь хүмүүсийн хариуцлагад төвлөрсөн байдаг бол мөрийтэй тоглоомын салбарт хатуу хяналт тогтоох шаардлагатайг судлаачид зөвлөж байна. Судалгааны багийнхан ирээдүйд тоглоомын зохицуулалт илүү үр дүнтэй, олон улсын хамтын ажиллагаанд суурилсан байх ёстойг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн хууль тогтоомжийг сайжруулахгүй бол мөрийтэй тоглоомын хохирол урт хугацаанд үргэлжлэх аюултайг анхааруулсан байна. Дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл [Guardian-ийн нийтлэл](https://www.theguardian.com/society/2024/oct/24/gambling-poses-huge-global-threat-to-public-health-experts-warn-lancet-commission)-ээс хүлээн авна уу.

Leave a comment

Explore
Drag