SITCOM ГЭЖ ЮУ ВЭ? ХҮНД ЦОХИЛТ
Тус Хүнд цохилт цуврал нь солонгосын MBC телевизийн ситком төрлөөр хийгдсэн бүтээл бөгөөд нэг анги нь дунджаар 20-30 минут орчим байдаг нь үзэхэд үнэхээр амар болгосон. Энэхүү цувралыг үзэх шалтгаан нь их ачаалалтай өдрйин төгсгөлд тархиа амраангаа үзэх юм. Таныг минутын турш уйдахгүй, нулимс гартал инээлгэнэ.
Юун түрүүнд та бүхэнд энэхүү зохиолын албан ёсны эрхийг хэрхэн авч, хэрхэн кино бүтдэг талаар товчхон танилцуулая. Энэхүү ситком цувралын эрхийг эзэмшигч компани бол MBC суваг юм. Ийнхүү энэхүү газрын network division-рүү имэйл бичин, өөрсдийн танилцуулгыг явуулдаг. Үүний дараагаар network хэсэг нь үнийн саналаа зөрүүлэн илгээнэ. Үнийн хувьд хэлэлцээрийг өрнүүлсний дараагаар тодорхой болох ба ингэснээр гэрээ байгуулан, кино цувралынхаа format guide буюу хэрхэн хийх, бүтээх, ямар төрлийн гэх мэт анхан шатны зааварчилгааг хүлээн авна гэсэн үг юм. Энэхүү Guide дээр нь ямар зохиолтой байх, дүрийн шалгуур, сонголт, зураг авалтын байршил, зураг авалтын өнгө төрх, загвар гэх мэт зүйлсийг тусгана. Ийнхүү 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр зураг авалт албан ёсоор эхэлнэ. Харин зохиолыг худалдан авах буюу adapt хийх үнэ нь харилцан адилгүй байдаг ба нэг анги нь 800-1200 орчим ам.доллар байдаг.
Үргэлжлүүлэн та бүхэндээ ситком цуврал гэж юу болох, яаж үүссэн талаар танилцуулая. Монголд ситком цуврал бүтээхээр хүмүүсийн хүлээж авч байгаа хандлага нь дийлэнхдээ сөрөг байдаг. Өчнөөн олон ситком цувралууд монголд ээлж дарааллан гарч байсан хэдий ч хүмүүсийн сөрөг хандлагаас болоод төдийлөн амжилт олох нь ховор байдаг.
Бид бүхний сайтар мэдэх Friends, The Office, The Big Bang Theory, I Carly гээд л нэрлээд байвал дуусахааргүй олон ситком цувралууд байдаг. Үүний нэг нь бидний өнөөдөр онцолж буй Хүнд Цохилт гэх ситком. Солонгос улсдаа анхдагч болсон энэхүү ситком цуврал нь цаашдаа солонгос улсад гарах ситком цувралуудыг улам чанаржуулахад хамгийн том үлгэр жишээ болсон бүтээл юм.
Ситком гэдэг нь дүрүүд анги болгон дээр өөр өөр үйл явдалтай нүүр тулгардаг инээдмийн хошин хөтөлбөрийг хэлнэ. 1950 оныг хүртэл ситкомыг Situation Comedy хэмээн нэрлэдэг байсан ба уг хоёр үгний эхний 3 үсгийнг аван sitcom цувралын нэршил үүссэн түүхтэй. Хамгийн анхны ситком радиогоор хүмүүст хүрч байсан бол хамгийн анхны телевизийн ситком нь Pinwright’s Progress гэх 10 ангитай цуврал нь 1946-1947 оны хооронд BBC сувгаар гарсан байдаг. Америкт William Asher гэх АНУ-н хамгийн анхны ситком цувралуудыг бүтээсэн нэгнийг ситкомыг үндэслэгч гэж ярих нь ч бий. Ситком цувралууд дундаа мөн олон төрлүүдэд хуваагддаг. Эхний төрөл нь The Multicam. Энэхүү төрөл нь олон камераар бичихээс гадна, үзэгчдийн инээж буй чимээг нэмэлтээр оруулж өгдөгөөрөө онцлог юм. Мөн яг амьдаар үзэж байгаа мэт мэдрэмж төрүүлэхийн тулд эгц урдаас нь бичих нь хамгийн зөв сонголт байдаг. Олон өнцгөөс камерууд бичдэг тул жүжигчид олон дахин бичүүлэх шаардлагагүй байдгаараа илүү онцлогтой.Үүний хамгийн ойрын жишээ бол The Big Bang Theory ситком юм. Дараагийн төрөл бол The Workplace төрөл. Энэ нь яг сонсогдож байгаа шигээ төрөл. Ерөнхийдөө ажил бол хүмүүсийн 2 дахь гэр шиг нь болсон байдаг. Гэрт тохиодоггүй инээдтэй, элгийн юмнууд ажил дээр ихээхэн тохиолддог тул энэхүү төрөл нь үүсэн хамгийн алдартай нь болсон гэхэд хилсдэхгүй байх. Энэхүү төрлийн хамгийн алдартай цувралууд бол The Office, Brooklyn nine nine юм. 3 дахь төрөл бол The Dramedy төрөл. Энэхүү төрлийг хүмүүс ситкомд орно, орохгүй гэж ихээхэн маргадаг. Гэхдээ хэв маяг нь нилээн драматик байдгаараа бусад төрлөөсөө ялгаатай байдаг. Нэг ёсондоо ёжилсон буюу sarcasm ихтэй байдгаараа онцлог ихтэй. Түүнчлэн хүмүүст анги болгоноороо дамжуулан сургамжийг хайрлах гэсэн агуу том зорилготой байдгаараа энэхүү төрөл нь хамгийн авууштай нь юм. Энэхүү төрлийн хамгийн алдартай цувралууд бол Fleabag, Bojack Horseman зэрэг нь юм. Ялангуяа Bojack бол ситкомын төрөлдөө хамгийн үзүүштэй, амьдралын хамаг л чухал зүйлсийг бидэнд ойлгуулахыг оролдсон, маш сайн бүтээл.
4 дэх төрөл бол The Domestic comedy. Энэхүү төрөл нь амьдралтай илүү ойрхон байдгаараа бусад төрлөөсөө ялгардаг. Хүн бүрийн амьдралд тохиож болох асуудлыг бүхий л төрлийн зан ааштай дүрүүдээр дамжуулан бидэнд ойлгуулахыг оролддог. Өнөөдрийн бидний ярьж байгаа энэхүү хүнд цохилт хэмээх цуврал нь ч мөн энэхүү төрөлд багтана. Ерөнхийдөө энэ төрлийн ситкомууд үргэлж гэр бүлийн сэдэвтэй байдгаараа онцлог юм. Жишээ дурдах юм бол The Modern Family, High Kick, Potato Star, Friends, How I Met Your Mother гэх зэрэг нь энэхүү төрөлд багтдаг. Хамгийн сүүлийн төрөл бол The animated comedy. Энэхүү төрлийг бараг л нэрнээс нь л сонсоод мэдэж байгаа байх. Тайлбарлах бараг шаардлагагүй байх. Алдартай жишээнүүдээс дурдах юм бол The family guy, futurama, Rick and Morty зэрэг нь энэхүү төрөлдөө хамгийн сайн бүтээл нь билээ.
Харин энэхүү ситком цувралын үйл явдлын тухайд 22 настай Shin Se Kyeong 9 настай дүү Seo Shin Ae-н хамтаар хөдөө орон нутгаас Сөүл хотод нүүн ирдэг. Тийнхүү тэд 72 настай Lee Sun Jae-н гэрт нь үйлчлэгчээр орох ба тэдний гэрт амьдрахаар болдог. Харин энэхүү өвөө жижигхэн хоолны компани эрхэлдэг ба түүний ганц хүү болох Lee Ji Hoon нь эмч, харин ганц охин Lee Hyeong Kyeong нь ахлах сургуулийн багшаар ажилладаг. Lee Hyeong Kyeong-н нөхөр болох Jeong bo Seok нь хадмынхаа компанийн дэд захирлаар ажилладаг. Lee Soon Jae нь охиныхоо ахлах сургуулийн захирал Kim Ja Ok-д сайн. Харин Kim Ja Ok нь Hwang Jung Eum болон Julian гэх англи хэлний багш нартай амьдардаг. Киноны хамгийн хөгжилтэй дүр бол Jin Hae Ri-н дүр буюу Jung Bo Suk-н охин. Тэрээр үйлчлэгч охины дүүг нь дандаа дээрэлхэдэг. Түүнчлэн түүний ах Jeong Jun-Hyuk нь үйлчлэгч охинд сэтгэлтэй. Ийм нэгэн том гэр бүлийн хөгжилтэй адал явдал, инээдээр дүүрэн нийт 126 ангийн турш элэг хөштөл инээлгэнэ. Үүнээс гадна маш олон солонгосын алдартай жүжигчид энэхүү цувралд тоглон жүжигчний гараагаа эхлүүлээд зогсохгүй, тэдний нэр хүнд энэхүү цувралаас эхлэлтэй байдаг.
Одоо ингээд бүгдээрээ жүжигчдийнх нь талаар танилцацгаая.
Хамгийн эхний дүр бол алдарт өвөө, Lee Sun Jae. Тэрээр энэхүү цувралд өөрийнхөө нэрээр дүр бүтээсэн. Lee Sun Jae-г хүмүүс Again My Life гэх драмаар нь сайтар мэддэг. Гэхдээ тэрээр маш олон кино болон телевизийн цувралуудад дүр бүтээж байсан ч ихэнх нь нилээн дээр үед гарсан байдаг. Хамгийн алдартай цувралынх нь нэг нь бидний өнөөдрйин ярьж буй Хүнд Цохилт гэх цуврал юм. Тэрээр нийтдээ 60 гаруй жил урлагийн салбартаа хүчин зүтгэж байгаа нэгэн бөгөөд 1934 оны 11 сарын 16ны өдөр мэндэлсэн 88 настай ийм жүжигчин байна. 1966 онд их сургуулийнхаа ангийн хүүхдийн эгчтэй нь гэрлэсэн ба тэд 2 хүүхэдтэй.
Дараагийн жүжигчин бол Kim Ja Ok. Ахлах сургуулийн захирлын дүрийг бүтээсэн тэрээр мөн л өөрийнхөө нэрээр энэхүү цувралд дүр бүтээсэн. Kim Ja Ok-н дүр бүтээсэн бидний мэдэж магадгүй цуврал бол Coffee prince, My Tutor Friend гэх зэрэг бүтээлүүд юм. Түүнйи карьер мөн л нилээн эртнээс эхэлсэн учир нь ихэнх кинонуудыг нь бид бараг үзээгүй байхаа. Тэрээр 1951 оны 10 сарын 11ны өдөр мэндэлсэн ба 2014 оны 11 сарын 16ны өдөр уушгины хорт хавдрын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Дараагийн дүр бол Lee Sun Jae-н охин Lee Hyung Kyung. Түүний жинхэнэ нэрийг Oh Hyung Kyung гэдэг. Ерөнхийдөө түүний тоглосон дүрүүд нь дандаа муухай ааштай, орилж хашхичсан дүрүүд байдаг байсан бол энэхүү цувралын дүр нь түүнд жирийн нэгэн ээж, гэхдээ жоохон мангардуу байх боломжийг олгосон ч гэж ярьдаг. 1970 оны 3 сарын 25ны өдөр мэндэлсэн 53 настай жүжигчин юм байна.
Lee Sun Jae-н бага хүүгийн дүрд тоглосон Choi Daniel. Түүний тоглосон The Ghost Detective, School 2013 зэрэг цувралууд нь Солонгосдоо төдийгүй дэлхийд алдартай цувралууд болж чадсан байдаг. Тэрээр дан ганц жүжиглээд зогсохгүй 2011 оноос эхлэн KBS world Radio-н албан ёсны анкороор ажиллаж байгаа юм байна. Хувийн амьдрал нь нилээн нууцлаг байдаг тул хүмүүс түүний талаар нэг их мэдээд байдаггүй.
Энэхүү цувралыг дүгнээд хэлэхэд дүр бүрээрээ дамжуулан анги болгоныхоо төгсгөлд зарим нэг зүйлсийг ойлгуулахыг оролдсон байсан. Та бүхнийг зүгээр амралтынхаа өдрөөр тухлаад, тархиа унтраагаад элгээ хөштөл инээж үзэхийг зөвлөж байна.
Энэхүү цувралын монгол хувилбарыг үзэхийг хүсвэл Univision-д байгаа юм байна лээ шүү.