Skip links

МУУРАНД ХАЙРТАЙ Л БОЛ ОРЖ УНШ…

funny british shorthair cat portrait looking shocked or surprised on orange background with copy space

Таны бодлоор муур хөөрхөн амьтан уу? Яахав хүмүүсийн ихэнх нь дургүй байж магадгүй. Гэхдээ залуу үеийнхэн харьцангуй мууранд илүү хайртай байдаг. Хэрэв дэлхий дээрх бүх муур байхгүй болвол яах вэ? Муур хөөрхөн байхаас өөр ашиг тустай болов уу? 

БИД МУУРГҮЙГЭЭР АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ. Яагаад гэдгийг нь мэдмээр байна уу? Тэгвэл одоо тайлбарлая. 

Эртний түүхийн сурвалжид Египтийн дайны бурхан Бастет (Bastet), Ширэнгийн хаан бар, арслан, дэлхийн хамгийн хурдан чийта (cheetah) гэх мэтчилэн агуу агуу нэршлээр муурны угсаатан, гарал гээд л муурыг бүхий л төрлөөр нь шагшин бичдэг байсан. Гэтэл одоо яасан, танай гэрт ажилгүй нэг муур, хоол нэхээд л хэвтэж байна. Гэхдээ муур ан хийх гайхалтай чадвараараа дэлхийд 6д бичигддэг. Тэгвэл ийм мундаг гэмээр амьтан яг ямар ач тустай юм бол?

Монголчууд, монголчууд гэлтгүй европын ихэнх улс орнуудад муур хар өнгөтэй байх юм бол тэднийг муу ёр авчирдаг, аз харьдаг, үхэл дагуулдаг гэх мэтээр ад үзэн, бүр амийг нь хүртэл тасалдаг байсан. Өнөө үед харин ч харьцангуй энэ үзэл багассан. Жил бүрийн 10 сарын 27ны өдрийг Англичууд “Үндэсний хар муурны өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ нь магадгүй хүмүүс үй олноор нь хар муурыг устгаж байсантай холбоотой байх. Хар өнгөтэй төрсөн муурнууд яг ямар гэм хийсэн юм бэ? Хүнийг хар үстэй төрлөө гээд адлаад байгаатай л адилхан сонсогдох юм. Дундад зууны үед Египтэд муур нь хамгийн нэр хүндтэй амьтадын нэг, харин Ромд хамгийн тансаг амьтан байсан түүхтэй. Гэхдээ хар муур бол биш. 1233 онд 9 дүгээр Грегори ламтан Сатаныг хар муурын дүрсээр ахин дэлхийд ирнэ хэмээн тунхагласан байдаг. Тиймээс үүнээс эхлэлтэй хар муурыг таарсан болгон нь үзэхээ болин сатаны дүр хэмээдэг болох нь тэр. Энэхүү үзэгдэл нь 1300аад оны дунд үеэс бүр эрчийг авав. Яг тухайн цаг үед хар тахал гэгч аймшигт тахал таран, үүнийг мөн л сатантай холбон хар муурыг алж хядах, тарчлаан зовоодог байсан. Түүнчлэн дан ганц сатантай холбодоггүй ба шулам, чөтгөртэй холбодог. Шулам болон чөтгөрүүд хар муур болон хувирдаг гэх дам яриа байдаг байсан нь ч үүнд мөн холбоотой. Ерөнхийдөө улс орнуудын түүх, домгийн сурвалжуудаас унших юм бол хар муурыг сайнаар бичсэн нь муугаар бичсэнээсээ хэд дахин бага байх биз ээ. 

Муур ан хийх тал дээр дайснаа хөнөөх магадлал 32 хувь байдаг нь бартай харьцуулахад хамаагүй их байгаа юм. Барны өрсөлдөгчөө хөнөөх магадлал ердөө л 5 хувь байдаг. Тэгвэл таны хажууд сууж байгаа жижигхэн хөөрхөн амьтан жижигхэн хөөрхөн мангас шиг л гэсэн үг байх нь. 

Муур нь өдөрт 16 орчим цагийг унтаж өнгөрөөдөг. Харин үлдсэн цагаа ан хийх, сургуулилт хийх, ямар нэгэн байдлаар хөдөлгөөнтэй байхад зарцуулдаг. 

Тэгэхээр үндсэн асуулт болох бүх муурнууд алга болчихвол яах вэ? Харх, хулгануудаар дүүрэн ертөнцөд бид үлдэх үү? Хархнууд 200 сая хүнийг нэг дор цааш нь харуулж чадахаар айхтар аюултай халдварыг тараах магадлалтай байдаг. Муурнууд байгаа тулдаа бид энэхүү тоог хяналтандаа байлгаж чаддаг гэсэн үг. Хархны хавх, хор жилдээ 20 тэрбум орчим хөхтөн амьтдыг давхар устгаж байдаг гэсэн тооцоолол байдаг. Тэгэхээр муур байхгүй бол хархны тоогоо дийлэхгүй, 20 тэрбумаас ч илүү хөхтөн амьтдыг бид алдах хэрэгтэй болно. 

Харх заваан уу? Гэвэл тийм ээ. Таны төсөөлж ч байгаагүй тийм заваан. 1 хархны 1 см үсэнд 1 мянга гаруй вирус, бактери байж байдаг. Энэхүү вирус нь зүгээр ч нэг вирус биш, хүн төрөлхтнийг үхлийн аюулд хүргэхээр вируснууд. Түүнчлэн хархны төрөх хувь үнэхээр итгэхийн аргагүй. 1 харх л гэхэд жилдээ 2000 гаруй зулзагийг төрүүлдэг. Итгэмээргүй байгаа биз. 

Bored Cute Black and White Cat Lounging on a couch next to a fishing rod

Яахав харх таныг хазаад алчихгүй ч гэсэн зүгээр биднийг ялгадасаараа үхэлд хүргэнэ. Тэдний ялгадаснаас ялгардаг hantaviruses-р хүн амьсгаллаа гэхэд уушги шингэн зүйлээр дүүрэн, тэр дороо амьсгал хураах эрсдэлтэй. 

Хүмүүс бид аюултай өвчин, вирусээс нь зугтаж чадлаа гэж бодъё. Гэхдээ бид өлсгөлөнгөөс зугтаж чадахгүй. Газар тариалан, хөдөө аж ахуй эрхлэн амьдардаг хүмүүс яагаад муур тэжээдэг гэдгийг мэдэх үү? Харх, хулганууд дан ганц бяслаг руу гүйдэггүй. Тэд бүх зүйлс рүү гүйдэг. Тэд бүгдийг баллана. Хүмүүсийн өдөр тутамдаа иддэг зүйлс муур байхгүйгээс болж устаж үгүй болно. Бид хархны тоог хангалттай барьж чадахгүй. Хүмүүсийн эрхэлдэг газар тариалан, хөдөө аж ахуй зүгээр л нуран унана. Тэгээд хүн төрөлхтөн хоол хүнсний дутагдалд орох магадлалтай. 

Гэхдээ харханд бас зарим сайн тал байна аа. Хархнууд далайн хөвөөн дэх шувууд, хэвлээр явагчдын өмнө хариуцлага хүлээсэн нэгэн шүү. Энэхүү амьтад хархаар хооллодог. Ганц авууштай тал нь энэ юм даа. 

Муур бол бидний амьдралд маш их хэрэгцээтэй амьтан. Тиймээс таарсан муураа тамлах биш, хайрлаарай. 

Leave a comment

Explore
Drag