ХАЙРЫН СЭТГЭЛ
(Хайр, хүсэл, хясал)
In the mood for love буюу хайрын сэтгэл гэх кино нь 2000 онд гарч байсан романтик, драма төрлийн бүтээл юм. Вонг Кар Вай (Wong Kar Wai) зохиолыг нь бичиж, найруулан давхар продюсерээр ажилласан байдаг. Зураг авалтын тухайд Хонг Конг, Франц хэв маягийг шингээж хийсэн нь гол дүрүүдийн хэв маяг, амьдарч байгаа байр, орчноос нь харагддаг. Тус бүтээл нь албан бусаар Вонг Кар Вай найруулагчийн гурвал бүтээлийн 2 дахь нь хэмээн тооцогддог. Эхнийх нь Days of being wild гэх 1990 онд гарч байсан бол 3 дахь нь 2046 хэмээн нэрлэгдсэн 2004 онд гарсан бүтээл байдаг билээ. Хамгийн анх Каннын кино фестивал дээр 2000 оны 5 сарын 20ны өдөр нээлтээ хийж байсан бөгөөд гол дүрийн жүжигчин Тони Леунг (Tony Leung) тухайн фестивалаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртэж байсан түүхтэй. Эл бүтээлийг романтик хайрын түүх гэхээсээ илүүтэйгээр ухамсарт хүмүүсийн эмгэнэлтэй хайрын түүх гэвэл зохилтой.
2016 оны BBC телевизийн явуулсан судалгаанд 177 кино шүүмжлэгч оролцсон байдаг ба тэдгээр шүүмжлэгчдийн гаргасан хариунаас үзэхэд 21-р зууны хамгийн шилдэг гэх тодотголтой кинонуудын 2т бичигджээ. Тэрхүү судалгаанд оролцсон нэгэн шүүмжлэгч “Өмнө нь хэзээ ч гарз, хүсэл 2г олон төрлөөр үйл хөдлөлөөр үзүүлсэн тийм киног үзэж байсангүй.”хэмээн хэлсэн нь яг онож хэлсэн мэт санагдав.
Кинон үйл явдлын тухайд 1960-аад онд бие биедээ дасан аажмаар сэтгэл татагдаж буй эр эмийн харилцааг өгүүлнэ. Дөнгөж нүүж ирж буй хөршүүд хөл хөдөлгөөн ихтэй. Эд хогшлыг нь зөөж буй хүмүүс хольж сольсноос болоод гол дүрийн 2 маань анх танилцжээ. Тэдний эхнэр, нөхрүүд нь гэртээ байнга байдаггүйгээс үүдэн хоорондын харилцаа нь хүртэл хөрж буй нь мэдэгддэг.
Гол дүрийн эмэгтэй нь нарийн бичиг хийдэг, харин даруухан оффист бичгийн машин товшин суух ноён бол Чоу, тэрээр дуу чимээ дүүрэн хэвлэлийн газарт ажилладаг байв.
“In the mood for love” кино нь арван таван сар үргэлжилсэн урт, төвөгтэй, саад бэрхшээл ихтэй зураг авалттайгаар бүтээгджээ. Уг кино нь Вонгийн өмнөх кинонуудын зардлыг нөхөхөд хялбар, хэрэглэгдэхүйц түүх байхаар зорьж байсан бөгөөд түүний импровизацын хэв маяг, зураг авалтын өрөөнд зохиолыг хэтрүүлэн дүрслэх хандлагатай байсан ба студид маш их зардалтай байсан тул Вонг өөрийн ердийн хэв маягт эргэн хурдан орсон. 1960-аад оны Хонконг дахь “In the mood for love” киноны уур амьсгал, нөхцөл байдал Вонгийн хувьд хэтэрхий их хувийн ач холбогдолтой байв. Тиймээс тэрээр бага насныхаа хотын гудамжнуудыг зохиомлоор сэргээн босгохын тулд тусгай эффект эсвэл студийн дууны тайз ашиглахаас татгалзсаны үр дүнд продакшн багийнхан тухайн үеийн дур булаам алсын хараатай архитектур, сэтгэл санаанд нийцэхүйц ойролцоо газруудыг хайж байв. Гадаа байгаа бичлэгийн ихэнх хэсгийг Тайландын Бангкок хотын хорооллуудаас авсан байна. Хонг Конгийн хурдацтай бөгөөд байнгын шинэчлэлийн улмаас хуучин дурсгалт газруудын аль нь ч 60-аад оныхтой төстэй байсангүй, мөн Вонгийн алдартай импровизацын хэв маяг, улс төрийн агуулга, ялангуяа социалист нийгмийг шүүмжлэх хүсэл эрмэлзэл, дүр төрхийн улмаас тэд Бээжинд Соёлын хувьсгалын зураг авалтын эрх авч чадаагүй аж.