Skip links

НИЙГМИЙН ДААТГАЛ АЧ ТУСТАЙ ЮУ?

Аливаа нийгэмд хүн амын амьдралын баталгааг хангах асуудал төрөөс баримтлан хэрэгжүүлэх нийгэм хамгааллын цогцолбор арга хэмжээгээр дамжин хэрэгждэг. 

Хүн амын нийгэм хамгаалал гэдэг нь нийгмийн  бүх гишүүдийн амьдралын хэвийн нөхцлийг хангахад чиглэгдсэн улс төр, нийгэм–эдийн засаг, эрх зүйн харилцааны цогц гэж ойлгож болно. 

Нийгмийн хамгааллын нэг чухал зүйл бол нийгмийн даатгал юм.

Нийгмийн даатгалын тогтолцоо  

Манай улсын хувьд нийгмийн хангамжийн шинэ тогтолцоо 1995 онд УИХ-аас Нийгмийн даатгалын багц хуулийг батлан гаргсанаар бий болсон юм. Нийгмийн даатгал гэдэг нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ юм. 

Тэгвэл нийгмийн даатгалын тогтолцоонд даатгуулагч гэж хэн бэ?

Нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ. 

Нийгмийн даатгалын шимтгэл гэх ойлголтыг товчоор илэрхийлэе. 

Нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ. 

Нийгмийн даатгал гэж төр, ажил олгогч болон даатгуулагчийн төлсөн шимтгэлээр сан бүрдүүлж, уг сангаасаа даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, жирэмсний болон амаржсаны чөлөө эдлэх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох замаар орлогын баталгааг нь хангах арга хэмжээ юм.

Нийгмийн даатгал өлгийтэй нялхсаас өтгөс буурал хүртэлх бүх хүмүүсийн амьдралд ач тустай.

Зүгээр энгийн нэгэн жишээ авахад та өвдөж болно. Хэрэв та нийгмийн даатгалд даатгуулсан бол өвдсөн үедээ эмнэлгийн тусламж  үйлчилгээг хөнгөлөлттэй авч, мөн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болно. Та улсын эмнэлэгт зүгээр үнэгүй үзүүлдэг гэж бодож байна уу? НӨҮҮҮҮҮ 

Нийгмийн даатгалаас үзүүлж буй 30 төрлийн үйлчилгээнээс гадна хүмүүсийг нийгмийн харилцаанд ороход даатгал санхүүгийн батлан даагч нь болж байдаг.  Жишээ нь банкнаас зээл авахад, гадаад улс руу зорчихоор виз мэдүүлэхэд эсвэл зээлийн нөхцөлт худалдан авалт хйих, тендерт ороход нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхыг шаарддаг. Нэг сонирхолтой судалгаа дурьдахад хүн ажил хөдөлмөр эрхэлж байхдаа 20 жилийн турш нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгөө таван жил хүрэхгүй хугацаанд л тэтгэврээрээ дамжуулан буцаан авдаг. Гэтэл Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзэхэд даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацаа 17-25 жил байдаг. Тэгэхээр тэтгэвэр авах үлдсэн хугацаандаа нийгмийн даатгалын сангаас илүү мөнгө авна  гэсэн үг шүү дээ. Нийгмийн даатгалыг хэн нэгэнд хураалгаж байгаа татвар хураамж биш, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэж ойлгон хариуцлагатай хандаасай гэж хүсч байна. 

Хүний амьдралд тохиолдож болох жам ёсны болоод гэнэтийн эрсдэлийн үед нийгмийн болон эрүүл мэндийн даатгал танд болон танай гэр бүлд учрах санхүүгийн хүндрэлийг

даван туулахад тань тусална.

Leave a comment

Explore
Drag