СИНГАПУРЫН БИДНИЙ МЭДЭХГҮЙ ЗҮЙЛС
Өөр хоорондоо ихэнх талаараа төстэй уг хотын метро систем нь асар өндөр зөрүүтэй ялгааг үүсгэж байгаа нь тун сонирхолтой. Гэхдээ яаж, яаж ийм байгаад байдаг юм бол. Үүнээс ч олон хүн амтай зарим газрууд ийм биш байхад яаж ийм маш нарийн зохион байгуулалтай хэр нь олон хүнийг хамруулж чадсан байдаг байна. Үүнээс ч олон хүн сууршиж амьдарсан олон нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг оршин суугчидын тал дээр хүндхэн асуудал гарахгүй л болов уу. Сингапурын метро оргил цагаар 2-3 минут, харин оргил цаг дууссаны дараа 5-7 минутын зайтай ирдэг байна. Монголыг бодоход түгжрэл гэж зүйл байдаггүй учир ажиллаж байгаа хүмүүсийн цаг төлөвлөлт үнэхээр сайн гэдгийг эндээс харагдаж байна. Гэхдээ манай улс хожуу нэлээн хойно хоцорч яваа ч гэсэн одоогоос хэдэн жилийн өмнө хаана яваг нь мэдэхгүй автусыг зуны халуун, аа аль эсвэл өвлийн хүйтэнд хүлээж зогсдог байснаа бодвол автобусныхаа апп-ыг хараад гарчихдаг болчихсон. Хэрвээ түгжрэлийн асуудлыг нэг мөр шийдэж иргэд нь ч ухамсартай байж чадвал автобус мань тогтсон цагтаа буудал дээрээ ирдэг өдөр удахгүй л байх гэж найдаж байна.
Харин ЛА-д бол метро 5-10 мин зайтай ирдэг. Учир нь гэвэл хүмүүс тийм ч их метрогоор үйлчлүүлээд байдаггүйд юм байна.
Харин одоо хамгийн том асуулт тавигдах гэж байна. Яагаад Сингапурт амьдардаг хүмүүс метрог түлхүү хэрэглээд ЛА-д амьдардаг хүмүүс метрогоор тийм ч их үйлчлүүлэхгүй байна вэ.
Сингапурын метро системийн газрын зургийг сайн харвал хүн ам ихтэй хэсгүүд дээр метроны буудал ихтэй ба нэг хотоос нөгөө хотруу дайрсан метроны шугамтай учир дийлэнх хүмүүс метрог түлхүү ашиглаж байгаа байх. Ингэснээр иргэд нь нэг хотоос нөгөө хотын хооронд худрны галт тэрэг ашиглаж очих боломжийг олгосноор хугацаа үл хамаар ч хүссэн газраа ажиллах боломжийг бүрдүүлээд өгчихөж байгаа гэсэн үг юм.
Ууг нь ЛА метро системийг харвал ялгаагүй адилхан хүн ам ихтэй хэсгүүдээрээ метроны буудал байгаа ч яг ч ойрхон бас бүгдийг нь хамруулж чадаагүй буюу Сингапурыг бодоход хий дэмий зам ихтэй гэсэн үг юм.
Метроны жишээ нэг иймэрхүү. Сингапур улс нь Малайз, Индонез хоёрын дунд оршдог арал бөгөөд ердөө 719 хавтгай дөрвөлжин километр талбайд 5 сая гаруй хүн амтай, энэ нь Лос Анжелесийн хагастай тэнцэх хэмжээний газар нутаг. Тэд эдгээр хүн амыг яаж зохицуулж зам тээврийн асуудлыг нь шийдсэн энгийн хэр нь оновчтой аргыг харцгаая.
- Хүн болгон машин худалдаж авах боломж байхгүй. Сингапурт хамгийн түгээмэл ундаг машин болох Toyota brand-н Corolla машиныг авч үзвэл үнэ нь дунджаар 99 мянган доллар гэхдээ загвараасаа хамаараад үнэ нь дээш доошоо хэлбэлзээтэй. Үүн дээр нь нэмэгдээд газар ашигласны мөнгө, татвар, зогсоол, бинзен гээд урсгал зардлуудыг тооцолох юм бол талыж өгнө. За машин авах мөнгөтэй байлаа ч машин авах хүсэлгүй машин унах хэрэгцээ тийм ч их гардаггүй байж болно шүү дээ. Иймд иргэдээ хүссэн газар нь чөлөөтэй хүргэж өгөх боломжтой маш нарийвчлалтай гайхалтай метроны системийг боловсруулж тодорхой минутын зайтай яг цагтаа ирдэг болгосоноор энгийн ч гэлээ хүмүүс цагаа төлөвлөж, цаг барилт тал дээр асуудалгүй болж байгаа юм.
- Дугуйн зам. Одоо ч дэлхийн хөгжингүй улсуудад дугуйн замгүй орон тун ховор. Сингапур ч мөн адил одоогийн байдлаар 127км дугуйн зам болон дугуйгаа тавих зогсоолтой. 2030 он гэхэд уг тоон дээрээ нэмээд 700км гаруй дугуйн зам гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ нь Amsterdam болон Copenhagen хотын дугуйн замаас урт болноо гэсэн үг юм.Тус хоёр хотын дугуйн замын урт 400км байдаг ажээ.
- Явган хүний зам. Сингапурт 200км гаруй урт явган хүний зам байдаг. Явган хүний зам дугуйн зам гээд хоорондоо зайтай тул санаа зовох зүйл багатай. Мөн дээрээс Monsoon борооны улирал гэж байдаг бөгөөд 12 сараас 3 сарын эх хүртэл, 6 сараас 9 сарын их хүртэл үе үе ордог хүчтэй салхитай аадар борооноос хүртэл хамгаалсан саравчтай. Та бүхэн зурган дээрээс харж байна. Дан ганц бороо гэлтгүй өдрийн хурц нарнаас сүүдэр бараадаж явдаг бид нарыг бодвол нартай ч бай бороотой ч бай асуудалгүй явган хүнийхээ замыг ашиглаж болохоор харагдаж байна. Дахиад л эндээс иргэдийнхээ аюулгүй байдал тав тухтай амьдрах тал дээр ямар их анхаардаг гэдгийг харж байна.
Ердөө иймхэн эдгээр энгийн аргаар ядаж л иргэдийнхээ өдөр тутмын хэрэгцээг хангаад өгчихөж болж байгааг бид харлаа.