Skip links

ЗАЙЛШГҮЙ ТАТВАР АВАХ ЁСТОЙ ЮУ?

 Татварыг таслан зогсоох эдийн засагт ашигтай юу?

Татвар… Татвар… Татварыг багасга… Татвар авахаа зогсоо…гэх мэт үгсийг нэг биш нилээд олон удаа сонслоо. Харин татвар авахаа зогсоох нь зөв зам мөн болов уу? Инфляци өдөр ирэх тусам 0 саяны 1 хувиар ч болтугай нэмэгдсээр байгаа өнөө үед татвар нэмэх нь улсын төсөвт нэмэртэй юу? Аль эсвэл хэрэггүй юу гэдэг нь ард иргэдийн хувьд маш том асуултын тэмдэг хэвээр байна. 

Юун түрүүнд татвар гэгч юу болох талаар тайлбарлах нь зүйтэй байх хэмээн бодож байна. Татвар нь аливаа нийгэмд улсын төсвийн орлогын үндсэн эх үүсвэр бөгөөд хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдүүд болон иргэдээс авч байгаа төрийн хураамжийг хэлдэг. Татвар нь зайлшгүй төлөгдөх шинж чанартай байдгаас гадна зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад үүсэн бичигдээгүй хууль болох “Хүн төрсөн нь үнэн бол татвар төлөх нь үнэн” гэх зарчмаар явагддаг хэмээн тайлбарлавал та бүхэнд ойлгомжтой байх биз ээ. Түүнчлэн төрийг татваргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Иймээс “Төр оршихуй дор татвар оршихуй, татвар оршихуй дор төр оршихуй” хэмээх хэлц үг гарсан нь ойлгомжтой. 

АНУ-н ерөнхийлөгч асан Роналд Реаган (197) ажил үүргийнх нь хугацаа буюу 1981 он, тухайн үед АНУ-н эдийн засаг хямарч эхэлсэн. Ажилгүйдлийн түвшин урд өмнөхөөсөө ихэсч, 1979 он гэхэд инфляцийн түвшин тэнгэрт тулсан байв. 13.29 хувь. Гэхдээ энэ нь өнөөгийн монголын инфляцийн түвшний хажууд юу ч биш л дээ. Манай улсын хувьд монгол банкны гаргаснаар 2022 оны 6 сарын байдлаар 16.1 хувьд хүрсэн гэх график үзүүлэлт байна. АНУ-н улсын хувьд тухайн үедээ энэ нь маш хүнд асуудал болж байсан бөгөөд ерөнхийлөгчийн удирдлага доорх хүмүүс эдийн засгийн хэд хэдэн бодлогыг танилцуулав. Тус бодлого нь маш их орлого олдог том том корпраци болоод компаниудаас авдаг татварыг үгүй хийж, өндөр орлоготой хүмүүсийг бүтээхэд оршиж байв. Гол санаа нь татварын хуримтлал буюу төлөхгүйгээр удаан хуримтлагдсан нь тухайн улсын хүн бүрт мөнгө, санхүүгийн хувьд уналтыг авчирч болохоор гэсэн үг юм. Яг уг шалтгааны улмаас тус бодлого нь улсынхаа эдийн засгийг уналтанд ороход томоохон хүчин зүйл болсон гэсэн үг юм. Энэхүү бодлогыг хэмээх бөгөөд хувь хүн болоод хуулийн этгээдүүд татвар төлөхгүйгээр өндөр орлоготой болохыг хэлдэг. Харин 80с 90ээд оны сүүл хүртэл АНУ уг бодлогыг хэрэгжүүлснээр нэгэн зүйлийг харсан. Тэр нь юу байсан бэ гэхээр эдийн засаг нь түүхэнд байгаагүй хурдацтайгаар өсөж байгааг анзаарсан гэсэн үг. Хүмүүсийн дундаж орлого өсөн, ажилгүйдлийн түвшин мэдэгдэхүйцээр буурсан нь харагдаж байв. Түүнээс хойш олон улс төрчид уг онолыг зөвтгөх нь ихссэн. Гэхдээ яг үнэндээ энэхүү бодлого яг зөвөөр ажилласан талаар хэн ч мэдэхгүй. 

Татварыг авахаа зогсоох гэсэн үндсэн зүйл нь яг үнэндээ засгийн газарт асар их хор хөнөөлийн авчрана. Татварын мөнгө улсын төсвийн маш их хувийг эзэлдэг тул эдийн засагт асар их өгөөжийг бий болгоно. Эдийн засгийн өгөөж нэмэгдсэнээр ард иргэдийн амьдрал ч дагаад өснө гэсэн үг юм. Хэрэв татвар хэт өндөр байвал, хүмүүсийн ажил эрхлэлт багасна, энэ нь өөрөөр хэлбэл татварын орлого мөн дагаад буурах хандлагатай болно гэсэн үг билээ. Харин бага хэмжээний татвар нь их хэмжээний татвар авснаас илүү их өгөөжтэй болж байгаа юм.  

Мэдээж засгийн газарт зарим нэгэн татварыг авахгүй байх сонголт байгаа. Гэхдээ ямар ч татвар авахгүй байх нь зүгээр л тэнэглэл болно гэсэн үг билээ. Ямар ч татвар байхгүй бол засгийн газарт ямар ч татварын орлогогүй болох нь гарцаагүй. Яахав өндөр татварын хувиас илүүтэйгээр багыг авсан нь дээр л гэсэн үг юм уу даа. Татварын орлого байхгүй бол улс оронд хийгдэх ёстой чухал ажлууд үргэлжлэхэд томоохон хүндрэл учрана. 

Жишээ аван үзэхэд 2012 оноос 2013 онд хууль батлагчид Кансас мужаас хамгийн их татвар буюу хувь хүний орлогын албан татварыг 30 хувиар тооцов. Харин зарим байгууллагуудын татварыг 0 хувь болгов. Үүний үр дүнд засгийн газрын төсөв тэнцвэрээ алдсан байдаг. Маш их ашиг орлого олдог байгууллагууд хөрөнгө оруулалт хийхээ зогсоосон нь эсрэгээрээ эдийн засагтаа хохирол учруулах эхлэл болсон гэхэд болно. Өөрөөр хэлбэл, байгууллагуудаас авах ёстой татвараа авахгүй байснаар нүд рүүгээ хуруугаа хийж байгаатай адил хэрэг болсон гэсэн үг юм. 

Лондогийн эдийн засгийн их сургуулийн 18 гаруй улсад явуулсан зарим судалгаанаас үзэхэд, татвар авахаа зогсоох нь ард иргэдийн ердөө нэг хувь нь баян чинээлэг болж байсан. Татвар авахаа больсноор ажил олгогчид зарим нэг талаараа эдийн засагтаа хувь нэмэр оруулж байв. Ажил олгогчид их мөнгө хуримтлуулахын тулд ихийг зарцуулж байсан. Энэ нь өөрөөр хэлбэл тодорхой хэмжээнд хүмүүсийг ажиллуулж байсан гэсэн үг. 

Дүгнээд хэлэхэд зарим талаараа татварыг зогсоох нь ашигтай ч гэсэн татвар үгүй бол төр эс оршино гэсэн үг билээ. Баян хүмүүс улам баяжиж, энгийн ард иргэдийн амьдрал улам доройтох биз ээ. 

Rei explained

Leave a comment

Explore
Drag