Skip links

БҮХИЙ Л НАСААРАА ХҮНИЙ МАХ ИДЭХ НЬ…

Хүний мах идвэл таны биед юу болох вэ?

Хүний мах ямар байдаг бол гэх асуулт хүн бүрийн толгойд хадаатай байдаг байх. Хүний мах яг ямар амттай байдаг бол… Идэхээр биед ямар нэгэн өөрчлөлт гардаг болов уу? Ерөнхийдөө өөрийнхөө ижил төрөл зүйл амьтны махыг идэхийг л каннибализм гээд байгаа шүү дээ. 

Гэхдээ шавжнуудын хувьд бие биенээ идэх нь зүгээр л байгалийн энгийн л үзэгдэл гэдэг шүүдээ. Тэгвэл хүн хүнээ идэх нь байгалийн үзэгдэлд яагаад ордоггүй вэ? Энэ нь ухамсарт хүмүүний хувьд ёс зүйн асуудал хэмээн яригддаг тул болдоггүй нь ойлгомжтой. Жишээлбэл, аалз. Аалзнууд бие биенээ иддэгээрээ алдартай гэдгийг хүн бүр мэдэх байх аа. Тэдэнд энэ болохгүй, тэр болохгүй гэх сэтгэл зүй болоод ёс зүй байдаггүй учир тийм үйлдэл хийдэг байх. Өлсөж үхэхгүйн тулд шүү дээ. Харин хүний хувьд оюун бодол болоод сэтгэл зүйн хувьд маш хүчирхэг учир болох, болохгүйгээ сайн ялгадаг.

Харин хөхтөн амьтнуудын хувьд бие биенээ идэх гэсэн үзэгдэл тун ховор байдаг. Гэхдээ нэгэн сонирхолтой зүйлийг та бүхэнд сонирхуулая. Туулай. Та бүхний мэддэг хөөрхөн, өвсөн тэжээлтэн туулай. Туулай стресстэй, түгшсэн үедээ залуу буюу төрөөд нэг их удаагүй байгаа туулайгаа барьж иддэг. Өөрөөр хэлбэл төрүүлсэн зулзагаа идэж болно оо гэсэн үг юм. Гол шалтгаан нь уургийн дутагдал байдаг гэнэ. Зулзагаа тээж байх явцдаа тэд маш их уургийн дутагдалд орсон байдаг ба үүнийгээ төрснийхөө дараагаар бага настай туулайг идэж нөхдөг гэсэн үг юм. 

Хүний бие өөртөө маш их вирус болоод бактерийг тээж байдаг. Тиймээс хүний мах идэх нь амиа хорлохтой адил зүйл юм. Идсэн тохиолдолд маш их хэмжээний бактери, вирусыг та өөрийн биедээ шингээн авна, түүнчлэн та эдгэшгүй хүнд өвчин тусаж ч магадгүй юм. Тэгвэл өвчин тусахгүй байлаа хэмээн бодъё. Та таргалж эхэлнэ. Учир нь хүний бие маш их уураглаг байдаг. Хүний нэг гуя л гэхэд дангаараа 10 мянган калори байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэл та зөв сонсчээ. Харин зүрх дангаараа 700 калори, Хүний бие бүхэлдээ 81 мянган калори байдгийг эрдэмтэд олж тогтоосон байдаг. Ийм их калори авч байгаа тохиолдолд туранхай байх нь юу л бол…

Үүнээс гадна Прион (prions) хэмээх уураг байдаг. Хүний мах идсэнээр хүний биед уг уураг үүсэх ба энэхүү уураг нь жирийн уургуудаа дарангуйлан, нөлөөлөл үзүүлэн прионс болгон хувиргадаг. Ингэснээр хүний биед маш их өөрчлөлт гаран, олон тооны өвчин үүсэх шалтгаан болж хувирна. Зарим тохиолдолд хүний тархинд нүжилт үүсгэдэг болох нь тогтоогдсон. Яг spongebob шиг болгодог гэсэн үг юм. Цаашлаад энэ нь үхэлд ч хүргэж болно. Вирус, бактери, шимэгч зэрэг хүний биед байж болох муу муухай зүйлсд DNA болон RNA байдаг байхад Прионд байдагггүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Прионыг ямар ч эмчилгээгээр дарангуйлж чадахгүй гэсэн үг юм. Тэгэхээр Прион бол маш хүчирхэг гэсэн үг болж таарч байгаа юм л даа. 

Прион нь мэдрэлийн эрхтэн тогтолцоонд агуулагддаг. Өөрөөр хэлбэл булчин, нуруу зэрэгт байдаг. Та прион агуулагдсан хэсгийг идсэнээр, прион таны тархийг бага багаар шимэгчлэн улмаар таны амь нас эрсдэлд орно. 

1950 онд Шинэ Гвеней (New Guinea)-н Foray-чуудын дундах хэсэг бүлэг хүмүүс Куру (Kuru) буюу “Инээх өвчин”-ний улмаас шаналж байсныг эрдэмтэд олж тогтоожээ. Тус өвчин мэдрэлийн өвчин бөгөөд сэтгэл хөдлөл, биеийн мэдрэхүйн хэсгүүдийг ажиллагаагүй болгож улмаар амь насаа алдахад хүргэж байв. Тийнхүү эрдэмтэд үүн дээр судалгаа явуулсаны үр дүнд энэ нь Прион гэгч уурагтай холбоотой байсныг олж тогтоосон байдаг. Харин прионыг оршуулах ёслолын үеэр хүмүүс биедээ олж авсан нь илэрчээ. Foray хүмүүс нас барсан хүнийг хээр хаяж өт, хорхойд идүүлж байснаас хайртай хүмүүс нь идсэн дээр гэж үздэг уламжлалтай ард түмэн. Эрдэмтэд гол шалтгааныг нь олж тогтоочихоод байхад тус хүмүүс уламжлалаа зогсоохгүй байсан нь хачирхалтай. Уг уламжлал, өвчин 2 далд хэлбэрээр барагцаагаар 50 гаруй жилийн турш үйлдэгдсэн нь шинэ тохиолдол илэрч байгаагаар хүмүүс гадарлаж байлаа. 

Хохирогчдынхоо махаар бургер хийн, хүмүүст идүүлдэг байсан Жое Метени (Joe Metheny). Тэрээр гэр оронгүй хүмүүс, бие үнэлэгчид зэрэг нийт 13 хүнийг хохироон махаар нь бургер хийн хүмүүст борлуулжээ. Түүнчлэн японы Иссей Сагава (Issei Sagawa) 1980 онд Голланд эмэгтэй оюутны хөнөөж, махаар нь хооллосон хэдий ч хэзээ ч хуулийн хариуцлага хүлээгээгүй. Үнэхээр эмгэнэлтэй. Хүний махаар хооллосноор хүний тархинд нүхжилт үүсэж байгаагийн адилаар гажиг хүмүүсийг улам гажиг болгожээ. 

Leave a comment

Explore
Drag