Skip links

БИД ЯАГААД ГАДААД ХЭЛ ДЭЭРХ КИНОНУУДЫГ ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Бид яагаад англи үг ороогүй кино үзэх ёстой вэ?

Танд кино ямар утга учиртай вэ? Кино гэдэг үгийг сонсоод, таны толгойнд хамгийн түрүүнд юу орж ирж байна вэ? Магадгүй ямар нэгэн газар, ямар нэгэн кино, нэг киноны хэзээ ч мартагдахааргүй хэсэг, эсвэл ямар нэгэн дүр үү?

Кино урлаг бол дахин давтагдашгүй урлагийн нэгэн хэлбэр юм. Нэг бөгжийг устгахаар явж байгаа (lord of the rings) эсвэл жирийн нэгэн хайрын түүх (before trilogy) ч гэсэн ахин давтагдашгүй түүхийг бүтээж байгаа. Америкийн кино урлаг Холливүүд хэмээх газартай салшгүй холбоотой. Бүхий л цаг үед гайхамшигтай бүтээлүүдийг өгсөөр л байсан. Гэхдээ таны кино урлаг хэмээх бодол тань англи хэлээр л хязгаарлагддаг бол юутай харамсалтай. Англи хэл дээрхээс өөр орны маш гайхалтай үнэт эрдэнэсүүд тэнгэрт гялалзах одод мэт л хаа сайгүй. Зарим нэг нь бол яахын аргагүй бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг. 

“1хэн инчийн киноны урдах хаалтыг даваад харчих л юм бол та хамгийн гайхалтай бүтээлүүдтэй танилцана аа л гэсэн үг.” хэмээн алдарт оскарын шагналт Бон Жон Ху хэлж байсан. Түүний хаалт хэмээн илэрхийлсэн нь хадмал орчуулга. 

Найруулагч Бон Жон Ху 2019 онд Parasite буюу шимэгч киногоороо академийн шагнал гардуулах ёслолоос Best picture хэмээх шагналыг хүртсэн билээ. Тус бүтээл нь хамгийн анхны Best Picture төрөлд ялалт байгуулсан, гадаад кино болсон түүхтэй. Учир нь нийгмийн гарал, анги, чинээлэг байдал болоод бусад зүйлсийг бидэнд харуулсан нь яагаад уг киноны алдартай болсны голлох шалтгаан юм. Учир нь уг кинонд гарч байгаа нийгмийн асуудал нь дан ганц Солонгосын асуудал биш, хүн бүрийн асуудал. 

Өөр нэгэн жишээг авч үзэцгээе. 1997 оны Вон Кар Вай найруулагчийн Happy Together. Аргентин улс руу шинэ эхлэлээ тавихаар гарсан хосуудын талаарх кино. Гэхдээ тэдний харилцаа улам гүнзгийрэн, өөрсдийгөө улам таниж мэдэх тусам урсгал усны 2 өөр чиглэл рүү салдаг. 2000 оны жинхэнэ урлагийн бүтээл гэж болохоор Эдвард Янг (Edward Yang) найруулагчийн Yi Yi кино Tai Pei дахь дундаж давхрагын гэр бүл хэрхэн аж төрж байгааг харуулна. 1985 оны Juzo Itami найруулагчийн Tampopo киноны өндөгтэй хэсэг.  

Кино урлаг бол бидний дэлхий ертөнцтэй төвөггүйхэн харьцах хэл. Дэлхий даяар өчнөөн кино байхад яагаад бид зөвхөн англи хэлтэй кино үзнэ гэж. Бид өөр орны хэл дээрх кинонуудыг үзсэнээр зарим соёл, хэл зэргийг танин мэддэг болно. Харин бид танин мэдсэнээр хүн төрөлхтөн бид хоорондоо ямар адилхан юм бэ гэдгийг ухаарах биз. Зовлон, ямарваа нэгэн асуудал хүн бүрт тохиолддог, энэ нь биднийг амттай туршлага хураахад түлхэц болдог ч байж магадгүй юм. Бид шинэ өнцөгтэй болно. Бид өөр нэгэн идеалогийг ч харж болно эсвэл бүр англи хэл дээрх кинонуудаасаа харж байгаагүй ч зүйлээ харж болно. Харин хамгийн эцэст нь бид өнөөх хүн л гэдэг ойлголт дээрээ эргэлт буцалтгүй ирнэ. 

Кино урлаг бидэнд хэмжээлэшгүй их зүйлсийг санал болгодог. Англи хэлнээс өөр хэл дээрх ихэнх кинонуудын талаар түгээмэл буруу ойлголт бол тэдний утга агуулга, философи зэрэг нь дээд зэрэглэлийн, тансаг урлагийн бүтээлүүд байдаг гэж. Гэхдээ энэ нь үнэн биш ээ, Зүгээр л тархиа унтраагаад, зүгээр л цагийг зугаатай өнгөрүүлэхэд зориулагдсан кино ч гэж бий. Үүний хамгийн тод жишээ бол Хонг Конгийн Jackie Chan-ний кинонууд юм. Тэрээр зураг авалтын дундуур амиа алдах шахсан үеүд өчнөөн бий. Эсвэл Michelle Yeoh-н тулааны хэсгүүдийн жүжиглэлт (Crouching Tiger, Hidden Dragon). Эдгээр кинонуудаас бид айхтар зүйлийг хүсээд суудаггүй, бид зүгээр л гоё тулалдаж байгааг нь харж баясахыг л илүүд үздэг. 

Эцэст нь гадаадын кинонууд түүхий, хямдхан төсвөөр бүтсэн, сайтар боловсруулаагүй, анхны өгч байсан мэдрэмж нь яг хэвээрээ байх нь элбэг байдаг. Учир нь тэд Холливүүд биш. Гадаадын маш олон гайхалтай найруулагч, зохиолч, жүжигчид бий, Та нар хадмал унших хэцүү байдаг, дуу оруулагатай л кино үзнэ гэдэг байж магадгүй. Тэгвэл та зүгээр ойлгохгүйгээр хүмүүсийнх нь үйл хөдлөлөөр нь киногоо ойлгоод үзэж болохгүй гэж. 

Leave a comment

Explore
Drag