Skip links

КИНО ЗАДЛАН-THE WOLF OF WALLSTREET

Жүжигчин Леонардо Ди Каприо болон найруулагч Мартин Скорсезе хоёр хамтран продюсер хийсэн 3 цагийн турш үргэлжлэх Уолл Стритийн чоно хэмээх бүтээлийг энэ удаа онцолж байна. Зүй бус үг хэллэг ихтэй энэ киноны эхний 75 минутанд л гэхэд гол дүрүүд нь хэдэнтээ энгэр зөрүүлж, кокаин татаж гардаг. “Уолл Стритийн чоно” бол бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл юм. Тодруулбал, уг киноны гол дүр Жордан Белфортын ижил нэртэй номноос сэдэвлэсэн болно. Олон төрлийн залилан болон бусад гэмт хэргийн улмаас шоронгоос гарсны дараа Белфорт номоо бичжээ. Тэгээд удалгүй кино компаниуд номыг дэлгэцийн бүтээл болгохоор өрсөлдөж эхлээд Paramount Pictures эрхийг нь авсан байдаг.

Leave a comment

Explore
Drag