Skip links

КИНО ЗАДЛАН – АЛЛАГЫН ДУРСАМЖ

Аллагын дурсамж нь Бонг Жон Ху найруулагчийн найруулсан, мөн зохиолыг нь хамтран бичсэн гэмт хэрэг, триллер төрлийн кино юм. Тус кино нь 1986-1991 оны хооронд Кёнги мужийн Хвасонд гарсан солонгосын анхны цуврал алуурчны түүхээс сэдэвлэн хийгдсэн. Энэ нь Бонг Жон Ху найруулагчийн “Barking dogs never bite – Хуцаж буй ноход хаздаггүй” киноны дараа гаргасан түүний хоёр дахь бүрэн хэмжээний кино байсан. Найруулагч 1996 онд тоглогдож байсан “Come to see me” хэмээх ижил сэдэвт тайзны жүжгийн зохиолыг кино зохиолч Шим Сонботой хамтран шинэчлэн бичсэн. Тус киноны өнгө аяс, зураг авалт, эвлүүлэг, Бон Жон Ху найруулагчийн найруулга, кино зохиол болон гол дүрийг бүтээсэн Сон Канг Хогийн жүжиглэлт зэрэг нь шүүмжлэгчдээс сайшаал магтаалыг харамгүй хүртсэн. Мөн гучаад шагналын эзэн болоод зогсохгүй, Солонгосын шилдэг кинонуудын нэгд зүй ёсоор багтсан.

Leave a comment

Explore
Drag