КИНО ЗАДЛАН 129 – УУРТАЙ 12 ЭР
Кино урлагийн түүхэн дэх хамгийн “хурц” санаануудын нэгийг хамгийн энгийн байдлаар буулгасан бүтээл бол найруулагч Сидней Люметийн найруулсан 12 angry men буюу 12 ууртай эр хэмээх кино. 1957 онд хийгдсэн энэ киног нь хуулийн оюутнуудын заавал үзэх кино жагсаалтад нэгт ордог билээ. Зөвхөн нэг өрөөнд үйл явдал нь өрнөсөөр дуусах уг кино ердөө 12 дүртэй. Гэмт хэрэгтэй гэгдэж буй залуу хүү үнэхээр алуурчин уу эсвэл гэм буруугүй гэдгийг тогтоохоор 1 цаг 36 минутын туршид хэлэлцэх 12 эрчүүд сууна.